ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер”-ийн ангийн 4 курсын оюутнууд Хятад улсын Шанхайн Шинжлэх ухаан технологийн их сургууль (USST)-ийн “School of Medical instrumentation and Food engineering” сургуулийн мэргэжлийн лабораториудад “Үйлдвэрлэлийн дадлага II” хичээлийг дэд профессор Б.Энхжаргал багшийн удирдлаган дор 12 дугаар сарын 24-оос 2015 оны 1 дүгээр сарын 9 өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд Үйлдвэрлэлийн дадлагын тайлангаа ЭХС-ийн Цахилгаан техникийн салбарын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжлийн багт амжилттай хамгааллаа.
“School of Medical instrumentation and Food engineering” нь өндөр мэргэжилтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргадаг ба гол төлөв эмнэлгийн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг. Сургалтын лабораториуд нь орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дадлага хийхээс гадна судалгааны өндөр түвшинд ажиллах боломж бүхий байдгаараа хүчин чадал өндөртэй байлаа.
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав