


2015 оны 10-р сарын 5-наас 11-р сарын 15-ныг хүртэл зарласан "ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН УЛСАН ХОТЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИНСТИТУТЭД ОЮУТАН, СУРАГЧ ЭЛСҮҮЛЭН СУРАЛЦУУЛАХ" Математикийн 2-р, физикийн анхдугаар уралдааны дүн гарлаа. Улсын хэмжээнд зохион байгуулсан тус олимпиадад хот хөдөөгийн 150 гаруй оюутан, сурагчид хамрагдсан бөгөөд эхний 3 байр буюу нийт 6 суралцагч Солонгосын Улсаны технологийн сургуульд 100%-ийн тэтгэлэгээр суралцах эрхээ авлаа. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Шинжлэх ухаан, технологийн ахлах сургууль, БНСУ-ын Улсаны Шинжлэх ухаан, технологийн институттэй хамтран зохион байгуулсан энэхүү улсын хэмжээний 2-дахь удаагийн олимпиадад оролцсон нийт 150 гаруй оюутан, сурагчдидаа баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.



Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв