“Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг жил бүр улсын хэмжээнд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хурал нь 11 дүгээр сарын 05-нд ШУТИС-д зохион байгуулагдлаа. Тус хурлыг ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбараас зохион байгуулсан бөгөөд ивээн тэтгэгч байгууллагаар Кожеговь компани оролцсон. Хурлын нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор Ч.Баасандаш, ГУУС-ийн захирал Б.Чинзориг нар оролцож нээлтийн үг хэлэв.
Хуралд монгол орон дахь геологи орчны төлөв байдал, гидрогеологи, инженер геологийн нөхцөл, газар хөдлөлтийн идэвхжилт, геодинамикийн нөхцөл, рашааны гидрохими, газар доорхи усны бохирдолт, горим, мониторинг, олон жилийн цэвдэг чулуулгийн тухай зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг судалсан, дэвшүүлсэн нийт 43 өгүүлэл, 6 мэдээллийг “Геологи” сэтгүүлийн дугаар 31, “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” хурлын эмхтгэлийн 23 дугаарт хэвлүүлж, үүнээс 11 илтгэлийг мэргэжлийн эрдэмтэн судлаачид, мэргэжилтэн инженерүүд, мөн залуу судлаачид тус хуралд тавьж хэлэлцүүлэв.
ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав