ШУТИС болон ХБНГУ-ын Оствестфален-Липпе дээд сургуулиудын хамтын ажиллагааны хvрээнд Швейцарийн Leica фирмийн өндөр нарийвчлалтайгаар цэгийн байрлал ба өндөр тодорхойлох зориулалтын систем GPS-530 багаж, программ хангамжуудыг сургалтанд зориулан Герман Улсаас бэлэглэх ёслолын ажиллагаа 2010 оны есдvгээр сарын 20-ны єдєр ШУТИС-д боллоо. Уг багажийг “Монгол Улсын хаагдсан уурхайнуудын судалгаа, бүртгэлийг зайнаас тандан судалгааны аргаар гүйцэтгэх” олон улсын төслийн менежер профессор Иорг Фугманн ШУТИС-ийн ректор Б.Дамдинсvрэнд гардуулж єгсєн.
Энэ багажийг УУИС-ийн геодези, маркшейдерийн салбарын сургалтанд ашиглах юм. Багажийг сургалтанд ашигласнаар оюутнууд улсын геодезийн сүлжээ байгуулах, геодезийн хэмжилт зураглал, кадастрын зураглал хийх болон газрын хэвтээ босоо хөдөлгөөнийг судлах, инженерийн нарийн хэмжилтийн ажлыг орчин үеийн хэмжилтийн технологид нийцүүлэн хийх арга ажиллагаанд суралцаж, орчин үеийн өндөр нарийвчлалын хэмжилтийн технологи эзэмших боломжтой болж байна.

Киотогийн Их Сургуулийн проректор Фүюүки Ишикава болон бусад төлөөлөгчдийг Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар хүлээн авч уулзлаа
“Ноолуур судлал-2026” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Япон, Италийн эрдэмтэд ШУТИС-ийн удирдлагатай уулзлаа
Талархлын батламж гардууллаа
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв