БСШУ-ны сайдын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/8585 албан бичиг болон ШУТИС-ийн Ректорын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/230 тушаалын дагуу “Оюутны эрүүл мэндийг дэмжих аян”-ны хүрээнд оюутнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг Оюутны хөгжил, үйлчилгээний алба, Эрүүл мэндийн төв, бүрэлдэхүүн сургуультай хамтран зохион байгуулж ажиллаа. АШУИС-ийн дэргэдэх “Эрхэс” поликлиниктэй хамтран 11 дүгээр сарын 02-12-ны өдрүүдэд хуваарийн дагуу нийт 936 оюутныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрууллаа.
Шинжилгээ өгч буй байдал
Бүрэлдэхүүн сургуулийн оюутнууд эрүүл мэндийн шинжилгээнд оюутнууд хамрагдсан байдал
№ |
Сургууль |
Оюутны тоо |
1 |
Үйлдвэрлэлийн технологийн сургууль |
120 |
2 |
Геологи , уул уурхайн сургууль |
87 |
3 |
Эрчим хүчний сургууль |
107 |
4 |
Барилга,архитектурын сургууль |
85 |
5 |
Мэдээлэл, холбооны технологийн сургууль |
147 |
6 |
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль |
53 |
7 |
Механик тээврийн сургууль |
211 |
8 |
Бизнес удирдага, хүмүүнлэгийн сургууль |
118 |
9 |
Гадаад хэлний институт |
8 |
|
Нийт |
936 |
2015 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд дараах хуваарийн дагуу ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийн эмч нар оюутнуудад зөвлөгөө өгч, шинжилгээний хариуг тарааж өгөх болно.
№ |
Шинжилгээ явагдсан газар |
Зөвлөгөө өгөх эмчийн нэрс |
1 |
Оюутны I байр |
М.Оюунжаргал |
2 |
Оюутны III байр |
Б. Энхтуяа |
3 |
Оюутны IV байр |
Э.Оюунбилэг |
4 |
Оюутны V байр |
Ч.Ундрал |
5 |
ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв |
Л. Оюун |
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа
Өвөрмонголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Канадын Йоркийн их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн их сургууль хамтран хэрэгжүүлэх судалгааны төслийн нээлтэд зориулсан Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
ШУТИС "Бүс ба Зам" шинжлэх ухаан, технологийн санаачилгын олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо