Азийн англи хэлний багш нарын холбооноос жил бүр уламжлал болгон зохиодог олон улсын 13 дахь удаагийн “The Future of Asian ELT: Where are We and Where to go?” хурал БНХАУ-ын Нанжин хотод 2015 оны 11 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Тус хуралд Ази тивийн олон орноос 800 гаруй төлөөлөгчид оролцож, 650 орчим Paper, Workshop/Demo, Poster хэлбэрээр илтгэл хэлэлцүүлэн, англи хэл заах арга болон англи хэлний сургалтын өнөөгийн тулгамдсан асуудлын талаар санал бодлоо хуваалцаж, англи хэлний сургалтын хэтийн төлөв, ирээдүйн чиг хандлагын талаарх асуудлуудыг хөндөн хэлэлцлээ. Энэ олон улсын хуралд ГХИ-ээс Англи хэл судлалын тэнхимийн ахлах багш Ж.Ганцэцэг, багш Н.Алтанзул, Б.Энхзул нар оролцож илтгэлээ хэлэлцүүллээ.

Хурлын дугуй ширээний уулзалтын үеэр Азийн англи хэлний багш нарын холбооноос оролцогчдод 2015 оны хурлын талаар албан ёсны мэдэгдэл хийж, оролцогчид санал бодлоо солилцлоо.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв