ОХУ-ын Буриадын Улсын их сургуулийн урилгаар Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн профессор багш, оюутны төлөөлөгчид тус сургуульд зочлов.
БуХС-н дэд захирал Б.Пүрэвсүрэн, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Технологийн менежментийн салбарын профессор Я.Оюунтунгалаг, Хүмүүнлэгийн салбарын ахлах багш Э.Энхцолмон, Бизнесийн удирдлагын салбарын багш Э.Даариймаа болон тус сургуулийн Оюутны зөвлөл, шилдэг оюутны төлөөлөл бүхий төлөөлөгчид тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж салбарын хэмжээнд хамтран ажиллах, харилцан туршлага солилцох ажлыг үргэлжлүүлэхээр болов.
Айлчлалын үеэр Буриадын улсын их сургуулийн Дорно дахины сургууль, Нийгэм-сэтгэлзүйн факультет, Эдийн засаг, удирдлагын сургуулиудтай цаашид хамтран ажиллах хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, тус сургуулийн номын сангийн үйл ажиллагаа, оюутны соёл-хүмүүжлийн ажил болон оюутны зөвлөлийн ажилтай танилцав.
Мөн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн оюутнууд Монголын уламжлалт соёлын үзүүлбэр үзүүлсэн нь сонирхол татсан бөгөөд тус айлчлалын талаар Буриадын их сургуулийн вебсайтад мэдээ http://www.bsu.ru/news/13062/ гарсан болно.
Зураг 1: Дорно дахины институт дээр Буриадын УИС-н Оюутны зөвлөлийн тэргүүн өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулж байгаа нь
Зураг 2: Буриадын УИС болон ШУТИС-ын Оюутнууд
Зураг 3: Номын сантай танилцаж буй нь
Зураг 4: Оюутнууд их сургуулийн дэргэдэх “Сэтгэлзүйн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь
Зураг 5: Профессор багш нарын уулзалтын үеэр
Зураг 6: Оюутнуудын үзүүлбэр
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.