Ууган геологич, ШУ-ны доктор, анхны геологийн тэнхмийн эрхлэгч Ж.Дүгэрсүрэнгийн нэрэмжит “Залуу судлаач” эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Хуралд ШУТИС, ШУА, МУИС-ийн залуу судлаачид илтгэл хэлэлцүүлэв. ШУА-ийн ПГХүрээлэнгийн Б.Энх-Орших, МУИС-ийн Өгөөдэй, ШУТИС-ийн Н.Баярт нар эхний 3 байранд шалгарч, нэрэмжит шагнал хүртлээ. Хурлыг ШУА-ПГХ, ШУТИС-ГУУС хамтран зохион байгуулж Танан импекс ХХК ивээн тэтгэв. Хуралд дээрх байгууллагуудын удирдлага, эрдэмтэд, багш, судлаачид, Ж.Дүгэрсүрэнгийн бага хүү ахмад геологич-геофизикч, дипломатч Д.Билэгт, төрөл төрөгсөд, ач зээ нар оролцов.

Хурлын дараа дурсгалын зураг татуулав

Шүүгчид: Ганбаатар(Танан импекс ХХК), Б.Мөнхцэнгэл (ШУТИС) Т.Оюунчимэг,
Ц.Наранцэцэг (ПГХүрээлэн), Х.Уламбадрах (МУИС)

Шагнал хүртсэн залуу судлаачид
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв