ХШУС-ийн химийн инженерчлэлийн салбараас “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг Монголын химийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулав.

ШУТИС-ийн ХШУС, ГУУС, ЭХС, Уул уурхайн хүрээлэн, МТС, ДаТС, МУИС, ШУА-ийн ХХТХ, МҮИС, Ховд их сургууль, БНХАУ-ын State Grid Electric Power Research Institute, Эрдэнэс Таван толгой ХХК, Дархан болон Дорнодын ДЦС зэрэг 17 байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцож судалгаа туршилтын ажлуудаа хэлэлцүүлэв.

Монголын химийн нийгэмлийн ерөнхийлөгч, академич Б.Пүрэвсүрэн манай орны хамгийн том нүүрсний сав газар болох Цайдамнуурын ордын нүүрсний дулааны боловсруулалтын тухай, БНХАУ-ын State Grid Electric Power Research Institute-ийн судлаач Quan Yu Хүрэн нүүрсний боловсруулалтын технологи, залуу эрдэмтэн Э.Бат-Эрдэнэ замын битумын шинж чанарын тухай судалгаагаа илтгэж хэлэлцүүлэв.

ЭШБ хурал нь энэ салбарын эрдэмтэн судлаачдын хийж байгаа ажлуудыг түгээн дэлгэрүүлэх, нийтийн хүртээл болгох, тэдний оюуны хүчийг нэгтгэх, хамтран ажиллах санаачлагыг өрнүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв