МУИС-ийн Кунзийн сургуулиас их дээд сургуулиудын оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг “Хятад хэлний уран бичлэгийн уралдаан”-ны 2015 оны Тэргүүн байрын шагналыг ШУТИС-ийн ЭХС-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн 2+2 мэргэжлийн хоёрдугаар курсын оюутан Б.Бадамгарав, тусгай байрт мөн тус ангийн оюутан С.Жавзмаа нар шалгарчээ.

Мөн их дээд сургуулиудын гадаад хэл суралцагч оюутнуудын дунд явагдсан "Орос улсын их яруу найрагч пушкины яруу найраг шүлэгийг хэн сайн унших вэ" уралдаанд пушкины шүлгийг хятад хэлээр уншиж тэмцээний тусгай байрын шагнал авсан ШУТИС-ийн ЭХС-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн 2+2 мэргэжлийн 2 курсын оюутан Б.Бадамгарав, удирдсан багш Ш.Галтмаа нартаа талархал илэрхийлье.
Оюутнууд хятад хэлний багш Ш.Галтмаа, Лу Чэнь Шинь, зөвлөх багш Б.Энхжаргал нарын удирдлага дор хичээллэсэн байна. Оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв