ЗОРИЛГО
Шинжлэх ухаан технологи, инновацийн экосистем болон шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх талаар гадаад дотоодын бодлого гаргагчид, шинжээчид, судлаачдыг хамруулсан олон улсын чуулган зохион байгуулж, шинжлэх ухаан, технологийн бүсийн бүтэц, зохион байгуулалт, менежмент болон улс орон, бүс нутаг, дэлхийн хөгжилд гүйцэтгэх үүргийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх.
ОРОЛЦОГЧИД
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын туршлагатай зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, энтерпренёрүүд, бодлого тодорхойлогчид. Үндэсний бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, эрдэмтэн, судлаачид, их сургуулийн багш нар, аж үйлдвэрийн салбарынхан, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөлөл хамтран оролцоно.
ҮР ДҮН
Олон улсын мэргэшсэн зөвлөхүүд болон эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг Монгол Улсын шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчидтай хамтран хэлэлцэж Монгол Улсын шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах боломжийг тодорхойлон зөвлөмж гаргах.
ХОЛБОО БАРИХ
ШУТИС-ийн төв байр, 8-р хороо, Бага тойруу, Сvхбаатар дvvрэг, Улаанбаатар, Монгол улс
Утасны дугаар: +976-11-329466
Имэйл: contact@mongolcampus.mn
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна