БАС-ийн Архитектурын салбарын зурагзүйн багш нар “Дүрслэх геометр” хичээлээр жил бүр зохион явуулдаг уламжлалт “Сэтгэхүй Дүрслэхүй” АСТ (Авхаалж сорих тэмцээн) 2015.11.24 нд явагдаж дүнгээ гаргалаа.
Энэ тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын “Дүрслэх геометр” хичээлийг судлан үзэж буй оюутнууд баг бүрдүүлэн нийт 18 баг оролцон сэтгэлгээ, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээний зорилго, ач холбогдол нь дүрслэх геометрийн АСТ тэмцээний зорилго нь оюутан хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судлах, мэдлэгээ бататгах, бие дааж болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, оюутан, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг чадвартай оюутнуудыг сонгон шалгаруулж урамшуулхад оршино.
Тэмцээн гурван үе шаттай явагдаж I байранд “Цилиндр-1” багийн А.Хатанболд, Б.Аминаа, Н.Алтангэрэл, II байранд “Коноид” багийн Т.Бат-Эрдэнэ, Г.Лувсангомбо, Х.Хүрэлсүх, III байранд “Бөмбөлөг-1” багийн Н.Өлзийбадрах, Б.Эрдэнэтөгс, Б.Мөнхболд нар тус тус шалгарлаа. БАС-ийн дэргэдэх оюутны “Пирамид” клубээс хөгжөөн дэмжигчдийн дунд явуулсан тэмцээнд Х.Хүрэлсүх, Б.Эрдэнэтөгс нар шалгарав.
Тэмцээнд оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Энэхүү АСТ-ийг зохион байгуулахад чармайлт гарган оролцсон нийт багш нартаа ажлын их амжилт ерөөе.
ШУТИС БАС Архитектурын салбар АСТ зохион байгуулах комисс
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав