ШУТИС-ийн ГХИ-ийн Ази судлалын тэнхимийн “Техникийн мэргэжлийн орчуулга /Япон хэл/” ангийн 3-р курсын оюутан Ч.Бямбажаргал нь япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, 2015 оны 10 сараас Япон улсын Токио Гакүгэй nх сургуульд суралцаж байна.

Тус хөтөлбөрт оролцохоор нийт 150 гаруй оюутнууд бүртгүүлсэн бөгөөд эхний шатны бичгийн шалгалтад 10 оюутан тэнцсэн. Хоёрдугаар шатны ярилцлагын шалгалтад 5 оюутан тэнцсэн бөгөөд эдгээр оюутнууд нь сонгосон сургуульдаа өргөдөл болон эсээ бичиж суралцах эрхээ авсан юм. Ч.Бямбажаргалдаа сурлагын өндөр амжилт хүсье!
Мэдээг бэлтгэсэн зөвлөх багш Б.Ундармаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв