Олон улсын залуучуудын 10 хоногийн аяны хүрээнд ШУТИС-ийн БУХС-ийн Нийгмийн ухааны салбарын багш, оюутнууд, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгтэй хамтран “ЗАЛУУЧУУД АА! МЭДЛЭГЭЭ ХЭРЭГЛЭЭ БОЛГОЁ” сэдэвт “ДЭВЖЭЭ” тэмцээн, эрүүл мэндийн өдөрлөгийг 2015 оны 12 сарын 09 өдөр ШУТИС-ийн урлаг зааланд зохион байгууллаа.
Тэмцээний үеэр ХДХВ/ДОХ-ын талаарх мэдээлэл сурталчилгаа, ХДХВ/ДОХ-ын сайн дурын зөвлөгөөг хүргэлээ. “ЗАЛУУЧУУД АА! МЭДЛЭГЭЭ ХЭРЭГЛЭЭ БОЛГОЁ” сэдэвт “ДЭВЖЭЭ” тэмцээнд нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиудын багууд идэвхтэй оролцлоо. Тэмцээний I байрыг МУИС-ийн “ЭМПАТИ” баг, II байрыг ШУТИС-БуХС-ын “ТЭМҮҮЛЭЛ” баг, III байрыг ШУТИС-ийн “ЭРЧИМ” баг тус тус эзэллээ.
Энэхүү тэмцээн нь оюутан залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, БЗДХ, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлж, зөв хандлагыг төлөвшүүлэх, мэдлэгээ хэрэглээ болгоход дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
НИЙТ ОРОЛЦОГСОД БОЛОН ОЮУТАН ЗАЛУУСДАА СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ, САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.
ШУТИС-ийн БуХС-ийн Нийгмийн ухааны салбар
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв


