Оюутны байрны дундах “Дэвжээ” тэмцээн 2015 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Хурлын танхимд боллоо. Тэмцээн өмнөх жилээс илүү онцлог болж мэндчилгээ, гэрийн даалгавар, чөлөөт сэтгэлгээ, хамтлаг дуу, центавр гэсэн 5 номинациар зохион байгуулагдлаа. Мөн Центавр тэмцээн зохион байгуулагдаж тэмцээний ялагч нь III байрны оюутнууд байлаа. Тус тэмцээний Шүүгчээр МУ-ын Ерөнхийлөгчийн шагналт дуурийн найруулагч, МУСТА хөгжим бүжгийн коллежийн багш Н.Эрдэнэбаатар, СУИС-ийн багш, хоор местир н.Хонгорзул, Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн багш н.Эрдэнэбаяр нар оролцлоо. Тэмцээний дүн гарч III байрны оюутнууд 62.5 оноогоор тэргүүн байр, IV байрны оюутнууд 47.4 оноогоор удаах байр, I байрны оюутнууд 40.8 оноогоор гуравдугаар байрыг тус тус эзэллээ. Шагналыг Монгол Улсын гавьяат багш н.Бадам гардуулан өглөө.


ОЮУТНЫ ХОЛБОО
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв