2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр БНСУ-ын Ханкёны их сургуулийн ерөнхийлөгч Др. Бүёмсүк Тае, олон улсын харилцааны газрын захирал Др. Мү Сан Ёон тэргүүтэй зочид төлөөлөгчид айлчилж, ШУТИС-ийн сургалт, ЭШ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

ШУТИС-ийн ректор Б.Очирбат болон холбогдох салбарын багш профессор нар зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хоёр их сургуулийн хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар тодорхой чиглэлээр санал бодлоо солилцон, харилцан багш оюутаны солилцох, хамтарсан хурал, семинар зохион байгуулах, сургууль үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, ШУТИС-д Ханкёны их сургуулийн Солонгос хэлний Төвийг байгуулах, мөн ШУТИС-иас жил бүр 1-2 залуу багшийг Ханкёны их сургуульд богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулахаар 2 тал тохирч хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

“Төр-Их сургууль-Аж үйлдвэр” хамтын ажиллагааны боломжууд хэлэлцэх уулзалт хэлэлцүүлэг боллоо
“Гэрээсээ Гарцгаая-Оюутан” хэлэлцүүлэг боллоо
Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
ШУТИС Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллана
“Инновацийн 7 хоног – 2025” арга хэмжээ “Дижитал шилжилт” инновацын форумаар нээлтээ хийлээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв