Монголын бурхан шашинтны төв Гандан тэгчэнлин хийд, Номын гурван хүрдэн сан, ШУТИС хамтран "Буддизм ба шинжлэх ухаан" сэдэвт эрдэм шинжилгээний уулзалт хэлэлцүүлэгийг ШУТИС-ийн төв байрны эрдмийн зөвлөлийн танхимд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр анх удаа зохион байгууллаа. Тус хуралд Гандан тэгчэнлинхийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамдинжав, тэргүүтэй лам нар, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, академич, физикч, Х.Намсрай, философич Б.Даш-Ёндон зэрэг 40 гаруй эрдэмтэн судлаачид оролцов. Буддизм ба мөн чанар, түүнийг XX-XXI зууны шинжлэх ухааны ололттой уялдуулах, олон нийтэд таниулах, төрийн бодлогод хэрхэн тусгах тухай Монголын бурхан шашны хийдийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид хэлэлцэв.
Гандан тэгчэнлинхийдийн тэргүүн хамба Д.Чойжамц “Буддын шашны энэрэнгүй ёс, шинжлэх ухаантай дүйхүйц байдлыг XX зууны эхэн үеэс олон түмэнд ойлгуулахыг хичээж ирсэн. Манайд буддын шашныг муулдаг, хавчдаг байсан үед Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан зэрэг эрдэмтэн буддизмийн сайн талыг нь ойлгож, судалж байсан. Тэдний үргэлжлэл болсон Ш.Бира, И.Жүгдэр тэргүүтэй олон эрдэмтэд бий болсон ч сүүлийн үед төвдүүд илүү байна. Манай улс энэ төрлийн хурал хэлэлцүүлгийг зохион байгуулах зайлшгүй шаардлагатай” хэмээв.
ШУТИС-ийн Ректор Б.Очирбат “Буддизм ба шинжлэх ухаан хэлэлцүүлгийг ШУТИС-д хийж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Бидний хандлага өөрчлөгдөж байгаа. Орчин үед инженерийн өндөр боловсролтой, хатуу технократ хүмүүсийг бэлтгэхээсээ илүү орчин үеийн хүнийг бэлтгэх нь чухал байна” гэж онцоллоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.