“Монголын хөгжлийн гарц” төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр 12 дахь жилдээ зохион байгуулж буй Мэдээллийн технологийн “ОНЫ ХYН-2015” шалгаруулалтын шилдгийн шилдгүүд 2015 оны 12-р сарын 18-нд тодорлоо.

9-н номинацаар шилдгийн шилдгийг тодруулдаг энэ шагналын Судлаач ангилалд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн профессор, ШУ-ны Доктор Т.Уранчимэг нэрлэгдлээ.

ШУТИС-ийн профессор багш нарын нэр хүндийг батжуулан мэдээллийн технологийн салбарын Шилдгийн Шилдэг судлаач болсон Т.Уранчимэг багшдаа цаашдын эрдэм судлалын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөе!
Дэлгэрэнгүйг дараахь хаягаар үзнэ үү: http://itprize.mongolia-gateway.mn/
Эрчим хүчний сургуулийн хамт олон
“Төр-Их сургууль-Аж үйлдвэр” хамтын ажиллагааны боломжууд хэлэлцэх уулзалт хэлэлцүүлэг боллоо
“Гэрээсээ Гарцгаая-Оюутан” хэлэлцүүлэг боллоо
Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
ШУТИС Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллана
“Инновацийн 7 хоног – 2025” арга хэмжээ “Дижитал шилжилт” инновацын форумаар нээлтээ хийлээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв