“Тоёота-ШУТИС” сангаас жил бүр сурлага, сахилга батаар тэргүүлсэн оюутнуудад тэтгэлэг олгодог билээ. Энэ жилийн тэтгэлэгт ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудаас 20 оюутан шалгарсан байна. Шалгарсан оюутнуудад 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ШУТИС-ийн ректор Б.Очирбат, проректор Х.Энхжаргал, П.Жаргалтуяа, СЭЗА-ны Ц.Бумцэнд нар батламж, мөнгөн тэтгэлгийг нь гардуулж өглөө.
1998 онд “Тоёота” корпораци, Техникийн их сургуулийн удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байжээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Тоёота-Мотор корпорациас ШУТИС-д хандивласан хєрєнгєєр Тоёота-ШУТИС сургалтын санг байгуулан ажиллаж байна. Өмнөх хичээлийн жилд мөн тооны оюутан хамрагдсан юм. Тус сангийн нэрэмжит тэтгэлгийг 1998 оноос эхлэн олгож байгаа бөгөөд одоо нийтдээ 310 оюутан тэтгэлэгт хамрагдаад байна.
Тэтгэлэг авсан оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв