ШУТИС-ийн Хэвлэлийн үйлдвэр сургалтын төв “Дижитал хэвлэлийн үйлдвэр”-ийн нээлтээ хийлээ. Тус хэвлэлийн үйлдвэрийг 516 сая төгрөгийн өртгөөр шинээр байгуулжээ. Дижитал хэвлэлийн үйлдвэр ашиглалтад орсноор ШУТИС-ийн нийт эрдэмтэн багш, оюутан суралцагчид болон хэрэглэгчдэд хэвлэлийн өндөр чанартай түргэн шуурхай найдвартай хэвлэлийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна. Тус хэвлэлийн үйлдвэрийн онцлог нь цөөхөн ширхэг гаргах, хэвлэлийн эхийг хэвлэлтэн дунд засварлаж хэвлэж болдгоороо онцлогтой гэдгийг хэвлэлийн үйлдвэрийн захирал О.Батаа танилцууллаа. Нээлтийн ёслолын ажиллагаан ШУТИС-ийн ректор Б.Очирбат, проректор Д.Батчулуун, П.Жаргалтуяа, Санко маркетинг компанийн захирал Г.Нямдэлгэр, бүрэлдэхүүн сургуулийн захирал, бусад албаны хүмүүс оролцлоо.
Тус Хэвлэлийн үйлдвэр сургалтын төвд мэргэжлийн инженер техникийн ажилчдаас бүрдсэн чадварлаг баг хамт олон ажиллаж байна. ШУТИС-ийн профессор багш, эрдэмтэн судлаачид, оюутан суралцагчид болон хүссэн хүн бүхэн ном товхимол, хичээлийн гарын авлага, сонин сэтгүүл, хэвлэлийн бүх төрлийн үйлчилгээг авч болох юм.
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав