ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн харъяа Сэтгэл зүйн төв нээлтээ хийлээ. Тус төв нь сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт, судалгаа зэрэг цогц үйл ажиллагаа явуулах бөгөөд ШУТИС-ийн багш, ажилтан болон оюутнуудад 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй тарифаар үйлчлэх юм. Төвийн үйл ажиллагаа, боловсон хүчний нөөц, онцлог зэргийг эрхлэгч Н.Ариунтуяа танилцуулав.
Нээлтийн ёслолын ажиллагаанд БуХС-н захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Пүрэвсүрэн, БуХС-н зөвлөх профессор Г.Батхүрэл, БуХС-н Нийгмийн ухааны салбарын эрхлэгч Б.Долгор, БуХС-н Бизнесийн удирдлагын салбарын эрхлэгч Д.Барсболд, профессор багш нар бусад албаны хүмүүс оролцлоо. Захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Б.Пүрэвсүрэн төвийн үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ төвийн боловсон хүчний хувьд сэтгэл судлалын шинжлэх ухааны олон салбараар мэргэшсэн ур чадвартай хамт олон бүрдсэнийг онцлон тэмдэглэсэн юм.
Судалгаанаас үзэхэд сүүлийн үед нийгэмд донтолт, ганцаардал, сэтгэл гутрал, харилцааны асуудлууд газар авч суралцах, нийгэмших, өөрийгөө нээн хөгжүүлэхэд ихээхэн саад бэрхшээл тулгарч байна. Үүнтэй холбоотойгоор сэтгэл зүйн боловсрол эзэмших, өөрийгөө ойлгох, нээн хөгжүүлэх зэрэг хэрэгцээ шаардлага тус төвийг нээх нэгэн хөшүүрэг болсон байна. Тус төвд 8 сэтгэл зүйч бүхий чадварлаг хамт олон ажиллаж байгаагаас 5 нь докторын зэрэгтэй, 3 нь докторант залуу судлаачид байна. Цаашид ШУТИС-ийн багш ажилтан, оюутан сурагчид болон хүссэн хүн бүр тус төвөөр үйлчлүүлэн сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө, сургалтанд хамрагдан өөрийн дотоод сэтгэлийн амар амгалангаа олоход нээлттэй болсон байна.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.