Эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлт, технологи дамжуулалт, энтрепренёрыг дэмжих тогтолцоо болон сургалтын дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх чиглэлээр эрх тэгш, харилцан уялдаатай хамтран ажиллах зорилгоор Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Ректор Б.Очирбат, Мэдээллийн технологийн үндэсний паркын ерөнхий захирал Б.Буян-Өлзий нар 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


Санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллана. Үүнд:
Уг санамж бичгийг байгуулсан нь их сургуульд бий болсон судалгаа хөгжүүлэлтийн үр дүн, шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, технологи дамжуулах, арилжаалах зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх, инновацийн хамтын ажиллагаа өрнүүлэх, оюутан залуусын гарааны бизнесийн санаачлагыг дэмжих, нээлттэй лабораториудын сүлжээ байгуулах, энтрепренёрын эко систем бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.

Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ