ШУТИС-ийн ОХҮА- наас шинээр элсэгч оюутан бүрт хүргэж буй “Багш, оюутны долоо хоног хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж байгаа “Оюутны хөгжил, төлөвшилд багшийн оролцоо” сэдэвт семинар амжилттай боллоо. Семинарт нийт 110 багш хамрагдлаа. Тус семинарыг ОХҮА-наас ШУТИС-ийн хэмжээнд 3 дахь жилдээ нийгмийн ухааны салбарын багш нартай хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 160 орчим багшид хүргэсэн. Энэ жил багшийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулснаар онцлог байлаа.
Семинарыг нээж ШУТИС-ийн ректор, доктор (Ph.D), профессор Б.Очирбат үг хэллээ тэрээр багш, оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутны хөгжил, төлөвшлийн асуудалд анхаарал хандуулан хамтран ажиллах талаар ярилаа. ШУТИС-ийн ОХХА-ны асуудал эрхэлсэн проректор, доктор (Ph.D), дэд профессор П.Жаргалтуяа “Оюутны хөгжил, төлөвшилд багшийн оролцоо” сэдвээр оюутанд үзүүлж буй үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээг танилцууллаа. БуХС-ийн доктор (Ph.D), дэд профессор Б.Даваажав “Харилцааны соёл, хандлага”, БуХС-ийн доктор (Ph.D), дэд професор Ц.Батцэрэн “Багшийн ёс зүйн тухай”, ҮТС-ийн дэд профессор, доктор (Ph.D) М.Баяр “Сурган хүмүүжүүлэгч багш нарын хувцаслалт, имидж бүрдүүлэлт”, сэдвээр лекцийг тус тус уншлаа. Сургалтын төгсгөлд хэлэлцүүлэг зохион байгуулсан ба хэлэлцүүлгийг ОХҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа , БуХС-ийн доктор (Ph.D), дэд професор Ц.Батцэрэн нар удирдаж явууллаа. Хэлэлцүүлгийг 5 асуудлын хүрээнд 11 баг болгон ажиллуулсан. Багуудаас гарсан санал дүгнэлтийг боловсруулан зөвлөмж гаргана.
Семинарт хамрагдсан багш нарт БХТ-ийн захирал, доктор (Sc.D), дэд профессор Т.Уранчимэг “ШУТИС-н багш” бренд ойлголтын талаар тодорхой мэдээлэл өгч багш нарыг хөгжих, хэлний мэдлэгээ дээшлүүлэх талд анхааран ажиллах цаашид хамтран ажиллах тухайгаа хэллээ.
Семинарт суусан багш нарт гэрчилгээ гардуулах арга хэмжээнд ЭЗНХ-ийн проректор Д.Батчулуун оролцож багш нарт хандан цаашдын хөгжлийн чиг хандлагаар санал бодлоо хуваалцлаа.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
Багшийн хөгжлийн төв
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа