ШУТИС болон Шанхайн ШУТИС-ийн “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн 2+2” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд эхний 2 жил амжилттай суралцсан анхны оюутнууд Шанхайн ШУТИС-ийн 3 курсэд амжилттай суралцаж байна. Ректор Б.Очирбат хэлэхдээ “Хамтарсан хөтөлбөрийн оюутнуудын нэр хүндийг өндөрт өргөн суралцаж Хятад хэлний түвшин тогтоох шалгалтанд 241-279 оноо авч, сурлагын голч дүнгээрээ 3,2-оос дээш дүнтэй суралцаж 100 хувийн тэтгэлэг авах болзол хангасан 3-р курсын оюутан Ч.Мөнхжаргал, А.Мөнхдэлгэр, О.Төгөлдөр, И.Эрдэнэ, Б.Ербахыт Та нарт баяр хүргэхийн зэрэгцээ өнөөдөрийн оюутнуудад, өөрөө хичээж суралцвал төлбөр төлөх биш харин оюутны цалин авч суралцаж болдгийг харуулж үлгэрлэсэнд баяр хүргэе. Эрүүл мэндийн салбарт цахиур хагалсан инженерүүд болохыг хүсэн ерөөе. Мөн их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохиогддог Хятад хэлний тэмцээнд ШУТИС-ийн нэрийг гаргаж Хятад хэлний ханз бичгийн уралдаанд Тэргүүн байр эзэлсэн 2 курсын оюутан Бадамгарав, 3 байр эзэлсэн Жавзмаа нар болон хамтарсан хөдөлбөрийн удирдагч Проф. Б.Энхжаргал нарт талархал илэрхийлж цаашдын сурглага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн” ерөөв.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн 2+2 хамтарсан хөтөлбөрийн удирдагч багш Б.Энхжаргал, нэг, хоёр, гуравдугаар курсын оюутнууд.
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав