
Проф. Н.Түгжсүрэн 2015 оны III сарын 2-5-нд Итали улсын Ром хотод зохион байгуулагдсан олон улсын агаар мандлын судалгааны Ази-Европын хамтарсан “Тэнгэрийн сүлжээ (SKYNET)”-ний V хурал-семинар, хорооны удирдах зөвлөлийн хуралд урилгаар оролцож “Skynet”-ийн хорооны дэд сүлжээний менежерээр дахин сонгогдов. Проф.Түгжсүрэн тус хурал-семинарт “Монгол орны агаар мандлын дэгдмэлийн оптик төлвийн судалгаа” сэдвээр аман болон ханын илтгэл хоёрыг тавьж оролцсоны дээр 1997 оноос хойш хийж ирсэн судалгааны ажлынхаа үр дүн, цаашид дагнах болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хийх туршилт-судалгааны талаар санал, төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв