Тус үйл ажиллагааны зочиноор “Ойхон” клубийн зөвлөх багш, Тэрбумтан оюутан төслийн санаачлагч, ШУТИС-ийн МХТС-ийн Мэдээллийн технологийн салбарын эрхлэгч, Доктор (Ph.D) Ц.Түвшинтөр багш уригдан ирж 2 цагын турш #гарааны #компанийн #шинэ #санааг #хөгжүүлэх #арга #техник сэдвийн хүрээнд халуун яриа өрнүүлж өөрийн мэдлэг, туршлага дээр үндэслэн бизнесийн талаар сонирхдог мөн гарааны бизнесээ эхлүүлэхээр зэхэж буй залууст үнэтэй зөвлөмж, санаануудаасаа харамгүй хуваалцлаа.
Хүрэлцэн ирсэн бүх залуустаа баярлалаа. Дараагийн уулзалт тун удахгүй 3 сарын 19 д болно. Бидний үйл ажиллагаа бизнесийн талаар сонирхдог, бизнесээ эхлүүлэхээр зэхэж буй хүн бүхэнд нээлттэй.

“ОЙХОН” КЛУБ
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв