Мэдээлэл Холбооны Технологийн Сургуульд 2016 оны 3-р сарын 11-ний өдөр “Үүлэн тооцооллын (Cloud computing) ” , Skynetworks компаний нэрэмжит “ Холбооны шугам, кабелийн” болон ахисан түвшний сургалт, судалгааны “Vision Lab” лабораториуд нээлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Энэ өдөр нээлтээ хийсэн Үүлэн тооцооллын (Cloud computing) лаборатори нь Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд ШУТИС-д байгуулагдаж байгаа 3 дахь сургалт, судалгааны лаборатори юм. Дашрамд дурдахад, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам 2012 оноос эхлэн Дээд боловсролын шинэчлэлийн төслийг Монгол улсын их, дээд сургуулийн хөгжлийн зорилт, үйл ажиллагааг дэмжих зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн шинэчлэл, CDIO стандарт, арга зүйг нэвтрүүлэх, онолын мэдлэгийг практикт турших, кабель шугамын ашиглалт үйлчилгээ явуулах, мэдлэг ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд ач холбогдол бүхий сургалтын лабораторийг Мэдээлэл холбооны тэргүүлэх Skynetworks компани өөрийн хөрөнгө оруулалтаар байгуулан хүлээлгэн өглөө.
Дүрс боловсруулалтын судалгаа, алгоритмуудын хэрэглээ, параллел програмчлал, автомат удирдлагын онолд тулгуурласан тэнцвэргүй системийн тэнцвэржүүлэлт зэрэг эрдэм шинжилгээний ажил хийгдэх боломж бүхий магистр, докторант судлаачдын судалгааны орчинг бүрдүүлсэн ахисан түвшний судалгааны “Vision Lab” лабораторийг тус сургууль 80 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар байгууллаа.
Сургалт, судалгааны лабораториудын нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, проректорууд, бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд, Skynetworks компанийн ерөнхий менежер Ц.Болд тэргүүтэй инженер техникийн албаны хүмүүс болон профессор багш , оюутнууд оролцлоо.
Их сургуулийн эрхэм зорилго зорилтыг амжилттэй хэрэгжүүлэхэд, сургалт, судалгааны таатай орчинг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан БСШУЯ, Дээд боловсролын шинэчлэлийн төсөл, Skynetworks компанийн хамт олонд сургуулийн эрдмийн хамт олон талархал илэрхийлье.
МХТС-ийн захиргаа
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа