ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэд. проф Ч.Цэнд-Аюуш 2016 оны 2 дугаар сарын 12-ноос 3 дугаар сарын 04-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотын Микробиологийн хүрээлэн, Хүнсний технологийн их сургуульд ажиллаад ирлээ. ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдсан олон улсын хуралд оролцож “Актуальные проблемы биотехнологии” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлсэнээс гадна ОХУ-ын эрдэмтдийн төслийн багт оролцон ажиллаж судалгааны ажлын гүйцэтгэлийн үр дүнг хэлэлцүүлэн төслийн тайлан хүлээлгэн өгчээ. Ч.Цэнд-Аюушийн шинжлэх ухааны шинэ чиглэлээр хийсэн судалгааны ажлыг үнэлж Европын шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн консорциумын нэрэмжит шагналаар шагнасан байна.

Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв