Судалгааны дэлхийд тэргүүлэгч онлайн мэдээллийн платформ Springer болон иш таталтын менежметийн систем Zotero-г хэрхэн ашиглах тухай сургалтыг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний алба, ШУТТ Номын сан, Монголын номын сангуудын консорциум хамтран 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад ШУТИС-ийн профессор багш нар, бүрэлдэхүүн сургуулиудын Эрдэмтэн нарийн бичгийн дарга нар оролцов.
Сургалтыг нээж Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш хэлэхдээ: Судалгааны ажлын түвшинг олон улсын түвшинд хүргэх, үр дүнг нэмэгдүүлэхэд онлайн судалгааны платформ, мэдээллийн сангуудыг ашиглах явдал чухал бөгөөд энэ төрлийн мэдээллийн сангуудын ашиглалтыг идэвхижүүлэх, сайжруулах чиглэлд хамтран ажиллаж, энэ тухай оюутан суралцагсдадаа таниулан мэдүүлэх, зааж сургах бодитой ажлуудыг өрнүүлэх хэрэгтэй гэв.
Сургалтаар: Монголын номын сангуудын консорциумын удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга Springer-ийн танилцуулга, “Springerlink” платформын танилцуулга, Zotero: Ном зүйн программ хангамжийн танилцуулга сэдвүүдээр, ШУТТ Номын сангийн захирал проф.Ч.Гулнар ШУТИС дээр ашигдагдаж буй мэдээллийн сангууд, цаашдын төлөв: ОХУ-ын мэдээллийн сангийн танилцуулгын тухай, ХШУС-ийн проф. Д.Цэдэнбаяр Springer хэвлэлийн газарт бүтээлээ хэвлүүлсэн туршлагаа тус тус танилцуулсан юм.
Илүү дэлгэрэнгүйг:
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨВ НОМЫН САН
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав