ШУТИС-ийн ОХҮА-наас “Оюутан залуучуудын нийгмийн оролцоо, хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 03 сарын 22 ны өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт ШУТИС-ийн оюутны холбоо, оюутны зөвлөл, ангийн дарга , оюутны сайн дурын болон мэргэжлийн клубүүдийн төлөөлөл болсон 50 гаруй оюутан оролцлоо.

Хэлэлцүүлэгт ОХҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа оюутны үйлчилгээ, түүний оролцооны талаар ерөнхий мэдээлэл өглөө. 2015 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг авсан БАС-ийн оюутан Б.Тайван өөрийн амжилт, суралцахын хажуугаар хэрхэн нийгмийн оролцоогоор хөгжих боломжийн талаар сонирхолтой илтгэл тавьсан. ХШУС-ийн ахлах багш А.Эрдэнэсувд оюутны сайн дурын клубийн зөвлөх багшаар ажилласан талаар товч мэдээлэл хийлээ.
Хэлэлцүүлэгт ирсэн оюутнуудыг 6 багт хуваан дараах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг БуХС-ийн хүмүүнлэгийн салбарын ахлах багш доктор (Ph.D) Ц.Батцэрэн удирдан явууллаа.
Хэлэлцүүлгээс гарсан санал, хүсэлтийг нэгтгэн цаашид ажил болгохоор төлөвлөж байна.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна