2016 оны 3 сарын 4-6-ны өдрүүдэд “ТЭМҮҮЛЭЛ” клуб МАЯСАХ-ийн гишүүн клубүүд болон МУБИС, “Мон-Алт-иус биеийн тамирын дээд сургуулийн оюутнуудын дунд гар бөмбөг, газрын теннис, ханан хад, зуун буудалт даам, буухиа гэсэн спортын 5 төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
2014 оны 3 сард МехТС-ийн дэргэд байгуулагдсан эрүүл мэнд, спорт, явган аялалын “ТЭМҮҮЛЭЛ” клуб нь Монголын адал явдалт спорт аялалын холбоонд (МАЯСАХ) гишүүнээр элссэн цагаас хойш өөрийн үйл ажиллагааг зөвхөн сургуулийн багш, ажиллагчид, оюутнуудаар хязгаарлалгүй тухайн холбооны хэмжээнд зохион байгуулдаг олон арга хэмжээнд идэвхтэй оролцож ирсэн ба 2015 оны МАЯСАХ-ийн шилдэг клубээр шалгарсан юм.
Энэхүү тэмцээнд тамирчид насны нийлбэр дүн болон клубүүдийн холимог баг бүрдүүлэн оролцсон нь өсвөр, идэр, ахмад насны тамирчдыг бүгдийг хамарч чадсан төдийгүй гишүүд хоорондоо танилцаж, харилцан туршлага солилцох боломж олгосоноороо онцлог болсон юм.
Тэмцээнд нийт 10 баг оролцож
“ТЭМҮҮЛЭЛ” клубийн нийт баг тамирчиддаа удахгүй болох оюутны “ ТУРИАД” тэмцээнд амжилттай оролцохыг хүсье.
ГХИ – ийн Монгол судлалын тэнхимийн багш Б.Туяа
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав