Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2016 оны 19 дүгээр зарлигаар манай сургуулийн зарим эрдэмтэн багш нар шагнагдсаныг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ШУТИС-ийн ректор Б.Очирбат болон ректорын зөвлөлийн гишүүд гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын гавьяат багш цолоор МХТС-ийн ахмад багш Ц.Болд, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ШУТИС-ийн Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, МХТС-ийн ахмад багш Т.Рэнцэндорж, Алтангадас одонгоор МехТС-ийн ахлах багш Д.Батбаяр, ҮТС-ийн ахлах багш Т.Цэндсүрэн, ГХИ-ийн профессор Р.Наранцэцэг, ШУТАС-ийн багш П.Мөнх-Эрдэнэ нар шагнагдлаа.
Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар МХТС-ийн профессор А.Батмөнх, ахлах багш Д.Долгорсүрэн, ГУУС-ийн профессор Д.Бат-Өлзий, ЭХС-ийн профессор Ж.Арслан, БуХС-ийн дэд профессор Д.Ганболд, БАС-ийн ахлах багш Н.Гэрэлтцолмон, А.Өүлэн нар тус тус шагнагдав.
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв