Засгийн газрийн 3-р сарын 16-ны 17-р тогтоолоор Барилга, архитектурын сургуулийн Дэд профессор Балжаагийн Оюунчимэг Төрийн дээд шагнал "Алтан гадас" одон хүртэн ШУТИС-ийн Ректор хүлээн аван баяр хүргэлээ. Б.Оюунчимэг багшийг багшлах болон эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлын дадлагыг адил тэгш эзэмшсэн, зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх чадвартай төдийгүй сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, барилга угсралтын байгууллагын оновчтой хүчин чадлыг тодорхойлох бүтээл дээр ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.
Б.Оюунчимэг багшлах хугацаанд өөрийн заадаг Эдийн засгийн онол, Макро эдийн засаг, Микро эдийн засаг, Барилгын эдийн засаг, Санхүүгийн менежмент, Хөрөнгө оруулалтын менежмент зэрэг хичээлийн онолын мэдлэгийн төвшинг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.
Б.Оюунчимэг эрдэм шинжилгээний ажлын чиглэлээр Ашгийн хуваарилалт, Ногдол ашиг капиталын хүү, Бизнесийн байгууллагын хөрөнгө оруулалтын өөрийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж, Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх асуудалтай холбогдсон сэдвүүд, Эрдмийн ажлын удирдагч, зөвлөх нартай хамтарсан Построение коэффициентов, учитывающих региональные условия строительства, Определение оптимальной величины степени сосредоточенной деятельности строительных организаций, Методика определения оптимальной величины мощности строительных организаций с учетом рассредоточенности строительства (Сборник докладов XI Академических чтений МАН ВШ) зэрэг нийт 34 бүтээл бичиж хэвлүүлсэний дээр “Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх арга зам” сурах бичиг бичиж, ”Бодомж-1” ном редакторлаж нийтийн хүртээл болгосон байна.
"Алтангадас одон” -тэмдэгээр шагнагдсан Б.Оюунчимэг таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
“Төр-Их сургууль-Аж үйлдвэр” хамтын ажиллагааны боломжууд хэлэлцэх уулзалт хэлэлцүүлэг боллоо
“Гэрээсээ Гарцгаая-Оюутан” хэлэлцүүлэг боллоо
Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
ШУТИС Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллана
“Инновацийн 7 хоног – 2025” арга хэмжээ “Дижитал шилжилт” инновацын форумаар нээлтээ хийлээ