Оюутны хөгжил, үйлчилгээний алба, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Оюутан клиникийн эмч нар хамтран оюутнуудад зориулан эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг ШУТИС-ийн төв байрны хурлын танхимд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтэн С.Гэрэлмаа “Оюутнуудын эрүүл мэндийн өнөөгийн байдал” сэдвээр урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрагдсан оюутнуудын өвчлөлийн тухай статистик мэдээллийг өглөө.
Оюутан клиникийг эмч Цолмон Оюутан клиникийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцууллаа. Оюутан клиникийг МОХ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АШУҮИС-тай хамтран бий болгосон. Энэхүү клиник нь “Оюутан хотхон I”-ны 1 давхарт байрлаж, АШУҮИС-ийн мэргэжлийн багш нар 14:00-18:00 цагийн хооронд хөдөө орон нутгийн оюутнууд болон их дээд сургуулийн оюутнуудад үнэгүй үзлэг оношлогоо, зөвлөгөө, мэдээлэл өгдөг. Үүнээс гадна НҮБ-ийн санхүүжилтээр хурдавчилсан шинжилгээ оношлогоог хийдэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг төлөөлөгч Б.Баярбаатар гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн талаар мэдээлэл өглөө. Мөн www.abc.leadingresearchers.mn, мобайл апплекейшнаар дамжуулан мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл авч болох талаар оюутнуудад дэлгэрэнгүй танилцууллаа.
Энэхүү эрүүл мэндийн сургалтанд 70 гаруй оюутнууд хамрагдлаа.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав