Засгийн Газрын 2010 оны 15 тоот тогтоолоор 2010 оны 07 сарын 01-нээс ШУТИС-д Өвөрхангай аймаг дахь Технологийн сургууль, Сүхбаатар аймаг дахь Технологийн сургууль, Орхон аймаг дахь Технологийн сургууль, Барилгын коллеж, Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежууд нэгдэж ШУТИС бүрэлдэхүүний 17 сургууль, 2 коллеж, Бор-Өндөр дэхь МСҮТөвтэй боллоо.
2010-2011 оны хичээлийн жилийн намрын статистик тайлангаар ШУТИС 2316 багш, ажиллагчидтай болж үүний 1273 нь профессор, багш байна. Нийт багш нарын 30,2% нь эрдмийн зэрэг цолтой.
2010-2011 оны хичээлийн жилд нийт 36331 оюутан суралцаж байгаагаас 136 мэргэжлээр 27695 оюутан бакалаврын боловсролд, 131 мэргэжлээр 2023 оюутан магистрантурт, 127 мэргэжлээр 565 оюутан докторантурт, гадаад хэл, математик, дизайны чиглэлээр 546 сурагч лицейн ангид, 50 мэргэжлээр 5502 суралцагч мэргэжлийн анхан шатны боловсрол олгох ангид тус тус суралцаж байгаа тайлан гарлаа.
Нийт суралцагчдын 76.2% нь бакалавр, 5,6% магистр, 1,6% доктор, 1,5% лицейн суралцагч, 15.1% мэргэжлийн анхан шатны боловсролын суралцагч байна.
Нийт суралцагчдын 33,8% нь эмэгтэй, 59% нь хөдөө орон нутгаас элсэн суралцаж байгаа юм байна.
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ГАЗАР
Б.Одонтуяа “Шилжилтийн металлын дихалкогенидын гадаргуугийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв