2010 оны 10сарын 23-ны өдөр ШУТИС-ийн “Залуу багш нарын IV чуулга уулзалт” болж өнгөрлөө. Чуулга уулзалтанл ШУТИС-ийн бүх бүрэлдэхүүн сургуулиудын залуу багш нарын төлөөлөл оролцлоо.
Чуулга уулзалтанд ШУТИС-ийн ректор Монгол Улсын гавьяат багш доктор, профессор Б.Дамдинсүрэн нээж үг хэлсэн. Түүнчлэн эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор Г.Дамдинням, Сургалтын бодлого, зохицуулалтийн газрын дарга доктор, дэд профессор Н.Ганзориг, Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн захирла Ч. Гульнар нар оролцож залуу багш нарын чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн бөгөөд ШУТИС-ийн багш нарын зөвлөлийн Залуу багш нарын салбар зөвлөлийн дарга Б.Чинзориг сүүлийн 2 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.
Энэ чуулганаар дараах асуудлуудыг авч хэлэлцсэн. Үүнд:
• Залуу багш нарын нийгмийн асуудал
• Залуу багш нарын эрдэм шинжилгээ
• Залуу багш нарын хамтын ажиллагаа
• Сэдвүүдээр хэлэлцүүлэг явууллаа.
Чуулганы үр дүнд залуу багш нарт хандсан зөвлөмжийн саналыг хүргүүллээ.

ЗХШҮГ
Киотогийн Их Сургуулийн проректор Фүюүки Ишикава болон бусад төлөөлөгчдийг Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар хүлээн авч уулзлаа
“Ноолуур судлал-2026” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Япон, Италийн эрдэмтэд ШУТИС-ийн удирдлагатай уулзлаа
Талархлын батламж гардууллаа
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв