
БСШУЯ-аас Дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Азийн хөгжлийн банк болон Сингапур улсын Темасек сангийн дэмжлэгтэйгээр CDIO системийг нэвтрүүлж инженерийн боловсролын хөтөлбөрийг шинэчилж байна. Энэхүү шинэчлэлийн төслийн хүрээнд ШУТИС, МУИС, ХААИС-ийн 160 багшийг хамруулсан цуврал сургалт өмнө нь зохион байгуулагдаж байсан билээ. Тэрхүү эхний сургалтаас шалгарсан 65 багшийг ирэх сарын 7-ныг хүртэл МУИС дээр сургалтанд хамруулж байна. Энэ удаагийн сургалтын гол зорилго нь оюутнуудад шинэ бүтээгдэхүүн зохион бүтээх ур чадвар суулгах, мөн CDIO стандарт хэрэгжүүлэх дадлага олгох Бүтээлч сэтгэлгээний арга технологи, ур чадварыг эзэзмшүүлэх, дэлхий дахинд тулгамдаж байгаа бодит асуудлуудыг инженерүүд хэрхэн бүтээлчээр шийдвэрлэдгийг таниулах юм.
“Төр-Их сургууль-Аж үйлдвэр” хамтын ажиллагааны боломжууд хэлэлцэх уулзалт хэлэлцүүлэг боллоо
“Гэрээсээ Гарцгаая-Оюутан” хэлэлцүүлэг боллоо
Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
ШУТИС Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллана
“Инновацийн 7 хоног – 2025” арга хэмжээ “Дижитал шилжилт” инновацын форумаар нээлтээ хийлээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв