2016-04-07-нд ШУТИС-МХТС-ийн Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбар болон Голомт банк хамтран мэдээллийн технолгиор сурч, ажиллаж байгаа, ажил хайж байгаа оюутан залууст зориулан “Мэдээллийн системийн тасралтгүй ажиллагааг хангах аюулгүй байдлын шийдэл” сэдэвт нээлттэй семинар зохион байгууллаа.
Уг семинараар Монголын банк, оператор компаниуд системүүдээ тасралтгүй ажиллуулах болон нууцлал аюулгүй байдлаа хангахын тулд ямар системүүд, шийдлүүд болон шинэ технологиуд ашигладаг талаар мэдээлэл өгч, нээлттэй хэлэлцүүлэг явууллаа. Голомт банканд шинээр гарсан ажлын байранд сонирхсон оюутнуудаар анкет бөглүүлсэн.
Энэхүү семинарт илтгэл тавьж, зохион байгуулалцсан Голомт Банкны Мэдээллийн Технологийн Газрын Дэд Бүтцийн албаны ахлах ажилтан Д.Баяржаргал, амдинистратор О.Батцэнгэл, З.Ганбагана болон хүний нөөцийн ажилтан Г.Одгэрэл нарт талархсанаа илэрхийлье.
ШУТИС-МХТС-Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбар
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв