
ШУТИС-ийн оюутан залуусын бүтээлч сэтгэхүйг дэмжих, зохион бүтээх, турших чадварыг хөгжүүлэх, хувийн болон багаар ажиллах CDIO ур чадварыг дээшлүүлэх, РОБОКОН-ы багуудыг чадавхжуулан улсын болоод олон улсын тэмцээнд амжилттай оролцуулах, ШУТИС-ийн Робоконы багууд харилцан туршлага солилцох, цаашдын хөгжлийн хандлагыг тодорхойлох зорилготой ШУТИС-ийн аварга шалгаруулах “РОБОКОН-2016” тэмцээнийг 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр МХТС-ийн Спорт зааланд амжилттай зохион байгуулав.

Тус тэмцээнд “МХТС-1”, “МХТС-2”, “МехТС-ийн Юнимат-1”, “МехТС-ийн Юнимат-2”, “ЭХС-ийн Эрчим”, “ЭХС-ийн Эй Ай Контрол” багууд оролцож өөрсдийн зохион бүтээсэн роботын ур чадварыг шалгасан юм.
Тэмцээнийг ШУТИС-ийн багш нараас бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн (Ерөнхий шүүгч ГУУС-ийн дэд профессор Д.Энхбат, шүүгч МТС-ийн дэд профессор П.Баасансүрэн, МХТС-ийн ахлах багш Ц.Хүрэлбаатар, ДаТС-ийн тэргүүлэх профессор Ч.Ганзориг, ЭХС-ийн дэд профессор Бя.Бат-Эрдэнэ) олон улсын робокон тэмцээний дүрмийн дагуу шүүж явууллаа.
ШУТИС-ийн аврага шалгаруулах Робокон-2016 тэмцээнд багууд оюун ухаан, хурд хүчээ уралдуулан амжилттай оролцож “МХТС-1” баг ТЭРГҮҮН байр , “МХТС-2” баг II байр, “МехТС-ийн Юнимат-1” баг III байрыг тус тус эзлэв.

Жил бүр ШУТИС-ийн робоконы багуудыг үндэсний болон олон улсын тэмцээнд амжилттай оролцоход санаачилга гарган ажиллаж байгаа МХТС, МехТС-ийн удирдлага, хамт олон, дасгалжуулагч багш МХТС-ийн ахлах багш Ц.Тэнгис, ахлах багш Ц.Хүрэлбаатар, МехТС-ийн ЭНБД П.Аюурзана, багш П.Чойсүрэн, багш Ж.Давааням, ҮТС-ийн багш Д.Пүрэвмагнай, ҮТС-ийн багш Б.Мөнхзул, ЭХС-ийн багш Б.Нямбаяр, ЭХС-ийн багш Б.Батбаяр нарт ШУТИС-ийн РОБОКОНЫ БАГУУДЫН нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

ШУТИС-ийн багууддаа үндэсний болон олон улсын тэмцээнд
өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
“Төр-Их сургууль-Аж үйлдвэр” хамтын ажиллагааны боломжууд хэлэлцэх уулзалт хэлэлцүүлэг боллоо
“Гэрээсээ Гарцгаая-Оюутан” хэлэлцүүлэг боллоо
Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
ШУТИС Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллана
“Инновацийн 7 хоног – 2025” арга хэмжээ “Дижитал шилжилт” инновацын форумаар нээлтээ хийлээ