ШУТИС-ийн “Эрдмийн чуулган”-ы эдийн засаг, менежментийн салбар хуралдаан “Эрдмийн шувуу” цомын төлөөх үндэсний хөрөнгө оруулалтын банкны 10 жилийн ойн нэрэмжит “Мэдээлэлд суурилсан шинэ менежмент” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний XIV бага хурлын шалгаруулалтын дүн гарлаа.
Монголын их дээд сургуулиудын дунд зохиогддог ШУТИС-ийн Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн Сургууль /БуХС/-ийн профессор Док/Ph.D/., проф. Х.Пүрэвдагвын “Эм Ай Эйч” группын Ерөнхийлөгч, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхан нарын санаачилсан “Эрдмийн шувуу” шилжин явах цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2001 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү арга хэмжээ нь цар хүрээ, ач холбогдолоороо Монгол улсын Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч оюутан залуусын хувьд томоохонд тооцогддог.
Энэ жил 14 дэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээг “МЭДЭЭЛЭЛД СУУРИЛСАН ШИНЭ МЕНЕЖМЕНТ” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Оюутны эрдэм шинжилгээний бага хурал нь хоёр үе шаттай 1-р шатны шалгаруулалт нь 2016 оны 4 – р сарын 04-ний өдөр дүнгээ гаргасан. Уралдаанд 9 их дээд сургуулийн 72 оюутны 41 илтгэл оролцсоноос 2-р шатны шалгаруулалтанд 10 илтгэлийг шалгаруулсан.
2-р шатны шалгаруулалт 2016 оны 4-р сарын 11-нд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Үүнд:
Шагналын сан харьцангуй өндөр байдаг энэхүү эрдэм шинжилгээний хурлаар 1-р байр нэг “Эрдмийн шувуу” цом, диплом, 800000 төгрөг, 2-р байр хоёр диплом тус бүр 300000 төгрөг, үнэ бүхий зүйл, 3-р байр хоёр тус бүр диплом, 200000 төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Мөн удирдагч багш нар өргөмжлөл дурсгалын зүйлс, мөнгөн шагналаар шагнууллаа.
Ерөнхий ивээн тэтгэгчээр Үндэсний хөрөнгө оруулалтын банк ажилласан бөгөөд хамтран ажилласан, ивээн тэтгэсэн байгууллагууддаа талархал илэрхийлье.
ШУТИС-ийн Эрдмийн чуулганы эдийн засаг, менежментийн салбар хуралдаан, “Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах комисс.
“Төр-Их сургууль-Аж үйлдвэр” хамтын ажиллагааны боломжууд хэлэлцэх уулзалт хэлэлцүүлэг боллоо
“Гэрээсээ Гарцгаая-Оюутан” хэлэлцүүлэг боллоо
Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
ШУТИС Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллана
“Инновацийн 7 хоног – 2025” арга хэмжээ “Дижитал шилжилт” инновацын форумаар нээлтээ хийлээ