Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын Сан нь АНУ-ын “B Books” хэвлэлийн газрын 2015-2016 онд хэвлэгдсэн техник технологийн чиглэлийн сургалт, судалгааны номын захиалгыг бүрэлдэхүүн сургуулиудын ЭНБДаргаар уламжлан профессор багш нараас авсан.
Тус захиалгын дагуу нийт 12 төрлийн 132 ширхэг техник технологийн электрон номыг номын сан хүлээж авлаа.
2016 оны 4 сарын 20-22-ны хооронд зохион байгуулагдах “Дэлхийн номын өдөр”-ийн хүрээнд эдгээр мэргэжлийн чиглэлийн электрон номын үзэсгэлэн, сурталчилгаа явагдах тул профессор багш, судлаачид, уншигчид та бүхнийг урьж байна.
Бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад профессор багш нарын захиалсан номыг CD дээр зохих хамгаалттайгаар бичиж гардуулах болно.
Шинжлэх Ухаан Технологийн Номын Сан
“Гэрээсээ Гарцгаая-Оюутан” хэлэлцүүлэг боллоо
Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
ШУТИС Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллана
“Инновацийн 7 хоног – 2025” арга хэмжээ “Дижитал шилжилт” инновацын форумаар нээлтээ хийлээ
“Эко боловсролын аян-Цас цэвэрлэгээ 2025–2026”
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв