Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн “Чөлөөт сонголттой номын сан”-гийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, ЗМГ-ын дарга Л.Пүрэв, ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар, “Шихихутуг”ХЗДС-ийн захирал Д.Оюунцэцэг, дэд захирал Ч.Даваадаш, профессор багш, төгсөгч, оюутан уншигчид оролцлоо.

2016 оны 01 дүгээр сар 13-ны өдөр ШУТИС, “Шихихутуг”ХЗДС-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд ШУТТНС-ийн үйлчилгээтэй танилцаж, туршлага судласан. Тус сургууль нь ШУТТНС-ийн жишгээр номын сангаа хөгжүүлж чөлөөт сонголтын үйлчилгээг нэвтрүүлэн, эрдэм шинжилгээ, цахим уншлагын танхимуудыг шинээр нээж тохижуулсан байна.

Мөн профессор багш, оюутан уншигчдын сургалт судалгааны таатай орчинг бүрдүүлэн, уншлагын танхимаа камержуулж, дохиоллын хаалга, ном сэргээн завсарлах цогц тоног төхөөрөмж, scan snap сканнерыг суурилуулсан байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай
Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сан
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв