Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам үндэсний их сургуулиудынхаа чадавхийг сайжруулах зорилгоор дэлхийн шилдэг MIT буюу Массачусэттсийн Технологийн Институттэй хамтран ажиллах гэрээг өнгөрсөн онд байгуулсан билээ. Энэхүү гэрээ бодит ажил хэрэг болж, “МIT ба Монгол улс санаачлага” төсөл хэрэгжиж эхэллээ.
Уг төслийн эхний үйл ажиллагаа буюу MIT-ийн Teaching and Learning Lab (Сурган, суралцахуйн төв)-ийн “Сургахуй, суралцахуйн сургалт” 2016 оны 4 сарын 15-16-ны өдрүүдэд ШУТИС дээр зохион байгуулагдлаа.
Монголын их, дээд сургуулиудын инженер-технологи, хэрэглээний шинжлэх ухааны чиглэлийн багш, сургалтын мэргэжилтнүүдийн сурган, заах арга зүйн ур чадварыг сайжруулах, MIT сургуулийн арга барилуудаас суралцах зорилготой энэхүү сургалтанд МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, АШУҮИС, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Монгол Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Сургууль зэрэг их, дээд сургуулийн 30 гаруй багш, сургалтын мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалтын үйл ажиллгааны нээлтэнд ШУТИС-ийн захирал Б.Очирбат, МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ, Массачуссэтсийн Технологийн Инсититутын Гадаад харилцаа эрхэлсэн захирал, доктор Бернд Виддиг нар оролцов.
“MIT-Монгол улс санаачлага” төсөл нь дэлхийн шилдэг MIT сургууль ба Монгол улсын их сургуулиудын цаашдын өргөн хүрээний түншлэлийн эхлэл болж байгаа юм. Энэ талаар MIT сургуулийн цахим хуудсанд тавигдсан мэдээлэлтэй эндээс танилцана уу.
http://news.mit.edu/2015/mit-launches-pilot-program-mongolia-1120
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа