Монголын Сурагчдын холбоо, Оюутны хөгжил, үйлчилгээний алба, Сургалтын бодлого, чанарын алба хамтран ШУТИС-ийн мэргэжил сурталчилах өдөрлөгийг 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр ШУТИС-ийн Төв байрны хурлын танхимд зохион байгууллаа.
ШУТИС-ийн оюутанд үзүүлж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулгыг Оюутны хөгжил, үйлчилгээний албаны мэргэжилтэн Х.Оюунхишиг сурагчдад танилцууллаа.
Сургалтын бодлого, чанарын албаны мэргэжилтэн Д.Батдорж “ШУТИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлтийн журам”-ыг дэлгэрэнгүй танилцуулж сурагчдын сонирхсон асуултанд хариуллаа.
Тус өдөрлөгт УБ хотын Ерөнхий боловсролын сургууль болон Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуулийн 170 гаруй суралцагчид оролцлоо.
Мэргэжил сурталчилах өдөрлөгийн төгсгөлд суралцагчид ШУТТНомын сангтай танилцах аялал хийх танилцуулгыг ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг танилцууллаа.

Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв