Оюутны хөгжил, үйлчилгээний алба, Нийслэлийн Хөдөлмөрийн Газартай хамтран 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ШУТИС-ийн Хурлын танхимд “Загварчлах сэтгэлгээ” сургалтыг явууллаа. “Загварчлах сэтгэлгээ” сургалт нь асуудлыг бодитоор, хямд зардлаар хэрэглэгч төвтэйгөөр шийдэх гол зорилготой. Энэхүү сургалт нь “Stanford D.School”-ийн үндсэн хэлбэрээр явагддаг бөгөөд сургагч багш танилцуулга хийж сургалтанд оролцож буй залуучууд багаар 2 цагийн турш ажиллаж өөрсдийн биеэр суралцах үйл явц юм.
Хүний хүсч буй зүйлийг бүтээ, хүнд хэрэгтэй зүйлийг бүтээ гэсэн агуулга дор явагддаг уг сургалтыг анх компьютерийн хулганыг зохион бүтээхэд ашигласан бөгөөд одоогоор уг аргачлалыг ашиглан дэлхий нийт илүү ухаалаг, илүү хялбар бүтээгдэхүүн үйлчилгээг олж нэвтрүүлсээр байна.
Уг сургалтанд БАС-54, БУХС-87, ГУУС-7, МехТС-21, МХТС-27, ҮТС-17, ХШУС-52, ЭХИС-49, Гадаад хэлний институт-58 нийт 372 оюутан хамрагдлаа.
Энэ сургалтын үеэр Premium Palace ХХК-ын нээлттэй ажлын байрны танилцуулга явагдаж 34 оюутанг ажилд зуучиллаа.
Сургалтанд идэвхтэй оролцсон оюутан залуучууд болон зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн бүрэлдэхүүн сургуулийн дэд захиралуудаа талархал илэрхийлье.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа