ОХУ-ын Новосибирск хотноо жил бүр уламжлал болон зохиогддог “Инженер-комьпютер график”-ийн бүх орос, олон улсын оролцогч бүхий олимпиадад БАС-ийн зурагзүйн багш Б.Батсүрэнгээр удирдуулсан манай сургуулийн оюутнуудын баг амжилттай оролцоод ирлээ.
Тус олимпиадын “3D загвар зохиох” төрөлд Е.Жүзжасар /МехТС/, А.Идэрбат /ҮТС/ нар багаар оролцож 4-р байр, “Нэгж угсрааны загварчлал” төрөлд Е.Жүзжасар /МехТС/ 7-р, А.Идэрбат /ҮТС/ 20-р, Х.Отгонзаяа /ГУУС/ 21-р, Х.Галхүү /БАС/ 29-р байр тус тус эзэллээ.
Мөн Новосибирск–Академский город-д байрлах шинжлэх ухааны төвөөр зочлон Инженерийн зураг төслийн өнөөгийн түвшин, шинэчлэл, үйлдвэрлэлд ашиглагдаж буй байдалтай танилцсан.


Манай хамт олон оюутнуудын зурагзүйн боловсрол, чадварыг гадаад орны түвшинд сорьж, мөн туршлага солилцон, хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалтын үр дүнгээ дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ.
13 дахь жилдээ зохиогдож тус олимпиадад 5 дахь удаагийн оролцогчид болсон оюутнуудаа сурлагын амжилт хүсэж, дэмжиж ажилласан ШУТИС-ийн болон БАС-ийн захиргаа, ШУТИС-ийн бүх багш нартаа талархалаа илэрхийлье.
БАС. Инженерийн зурагзүйн хамт олон
7-р байр эзэлсэн Е. Жүзжасарийн гүйцэтгэсэн ажлын зургууд
“Гэрээсээ Гарцгаая-Оюутан” хэлэлцүүлэг боллоо
Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
ШУТИС Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллана
“Инновацийн 7 хоног – 2025” арга хэмжээ “Дижитал шилжилт” инновацын форумаар нээлтээ хийлээ
“Эко боловсролын аян-Цас цэвэрлэгээ 2025–2026”