БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 68 жил, БНАСАУлсын Их Удирдагч Ким Ир Сен Монголд айлчилсны 60 жилийн ой, БНАСАУлсын Удирдагч Ким Ир Сен мэндэлсний 104 жилийн ойг угтсан “АУГАА ИХ КИМ ИР СЕН ” өдөрлөгийг 2016 оны 04 дүгээр 13-нд ШУТ-н төв номын санд зохион байгууллаа.
Уулзалтын үеэр БНАСАУ-н Элчин сайд Хон Гю болон төлөөлөгчдийг ШУТИС-ийн проректор Д.Батчулуун хүлээн авч уулзлаа. Тэрээр өөрийн сургуулийн үйл ажиллагааны талаар товч танилцуулж цаашид Шинжлэх ухаан технологийн талаар харилцан туршлага солилцох, 2 орны их дээд сургуулийн оюутнуудын хамтын ажиллагааг идэвхижүүлэх хүсэлтээ илэрхийлсэн ба Элчин сайд дэмжиж ажиллахаар болов.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд урилгаар ирсэн хүндэт зочдоос гадна МУИС, ШУТИС-ийн оюутнууд оролцож БНАСАУ-ын өнөөгийн байдлын тухай мэдээлэл авлаа. Энэ үеэр өнгөрсөн оны 8 сард БНАСАУ-руу аялаад ирсэн залуусын төлөөлөл оролцож аялалын тэмдэглэл болон сэтгэгдлээ хуваалцсан юм. Өдөрлөгт оролцсон оюутан залуучууд БНАСАУ-н удирдагч Ким Ир Сений үйл хэргийн талаар, ирээдүй хойч үедээ хэлж сургаж үлдээсэн зүйлийн талаар үнэн бодит мэдээлэл авсан.
Монгол Солонгосын Найрамдал Нийгэмлэгийн тэргүүн, Ардын уран зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжав БНАСАУлсын удирдагч Ким Ир Сений Монгол улсад айлчилсны 60 жилийн ой, хоёр ард түмний уламжлалт найрамдлын харилцааг хөгжүүлэхэд түүний оруулсан үнэтэй хувь нэмрийг талаар сэтгэгдлээ хуваалцан оюутан залууст үнэтэй сургамж, зөвлөгөө өгөв.
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав