ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн Техникийн механикийн тэнхимээс их дээд сургуулиудын оюутнуудын дунд Машин Механизмын Онолын Улсын зургаадугаар олимпиадыг 2016 оны 04-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус олимпиадад ШУТИС-ийн бүрэлдэхүүн Механик, Тээврийн сургууль, Үйлдвэрлэлийн Технологийн сургууль, Геологи, Уул уурхайн сургууль болон Хөдөө Аж Ахуйн Их сургууль, Батлан Хамгаалахын Их сургууль, Тээврийн Дээд сургууль, Монголын Үндэсний Их сургуулиудыг төлөөлсөн 7 баг, нийт 67 оюутан оролцож, багийн болон хувийн амжилтаар өрсөлдөв. Багийн дүнгээр ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн Д.Батбаяр багштай Ц.Доржсүрэн ахлагчтай нэгдүгээр баг Тэргүүн байр эзэлж шилжин явах цом, алт медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн Д.Түвшинжаргал, Г.Даваасүрэн багштай Б.Амина ахлагчтай баг Дэд байр эзэлж мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн Т.Бямбадорж багштай Г.Золзаяа ахлагчтай хоёрдугаар баг Гутгаар байр эзэлж хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Оюутнууд бодлого бодож оюун ухаанаа сорихоос гадна хавтгайн хөшүүрэгт механизмын загварыг өгөгдсөн байгуулалтын томъёог хангахаар зохион, лабораторын төхөөрөмж дээр угсарч ажиллуулах бүтээлч сэтгэлгээний даалгавар нэмж гүйцэтгэсэн нь энэхүү олимпиадын гол онцлог байлаа. Олимпиадын хөтөлбөрийн хүрээнд бусад их дээд сургуулиудын багш нарт “Механизмын дизайн” хичээлд CDIO технологи нэвтрүүлэх үйл явцын талаар танилцуулга хийж санал солилцлоо.
Тэргүүн байрын шагналт ШУТИС, МехТС-ийн I-р баг
Дэд байрын шагналт ХААИС-ийн баг
Гутгаар байрын шагналт ШУТИС, МехТС-ийн II-р баг
Хувийн амжилтаар ШУТИС, МехТС-ийн Үйлдвэрлэлийн Механикжуулалт 3-р дамжааны оюутан Д.Дашдэлэг 38,9 оноогоор I байр, ХААИС-ийн Инженер механикийн 2-р дамжааны оюутан Л.Болорчимэг 36,2 оноогоор II байр, МехТС-ийн Машин Үйлдвэрлэлийн 3-р дамжааны оюутан Ж.Уламбаяр 29,9 оноогоор III байрыг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медаль диплом, мөнгөн шагналаар шагнагдав. Шагналт IV, V байрыг Механик,Тээврийн сургуулийн Үйлдвэрлэлийн механикжуулалт, Инженер багш мэргэжлийн 3-р дамжааны оюутан Б.Нархулан, Б.Элбэгжаргал, VI байрыг ХААИС-ийн Инженер механикийн 2-р дамжааны оюутан Б.Амина нар тус тус эзэллээ.
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа