ХШУС-ийн химийн инженерчилэлийн салбар, Бетон арматур ХХК болон герман улсад төгсөгч инженерүүдийн холбоотой хамтран “Материал судлал ба орчин үе” сэдэвт бакалавр оюутны улсын эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 4 сарын 25-ны өдөр ШУТИС-ийн Төв номын санд амжилттай зохион байгууллаа.
Энэ хурал нь шинжлэх ухааны доктор, профессор Ц.Жадамбаагийн дээд боловсролын байгууллагад амжилт бүтээл дүүрэн 50 жил ажилласан хөдөлмөр алдрыг тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан билээ. Хурлын гол зорилго нь багшийн эрдмийг шавьд өвлүүлэн үлдээх, салбар бүрийн оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээ харилцан солилцоход оршиж байсан бөгөөд зорилгоо амжилттай биелүүлсэн.
Тус хуралд ХШУС, МУИС, МехТС, ҮТС, Дархан-Уул аймаг дах технологийн сургууль болон БАС-ийн оюутнууд оролцож сонирхолтой сэдвүүдээр 19 илтгэл тавьж оролцсоноос:
I байранд ХШУС-ийн химийн технологийн IV курсын оюутан Б.Дөлгөөн
II байранд БАС-ийн ББЭТ-3 курсын оюутан Д.Нямзаяа, З.Төгөлдөр
III байранд МУИС-ийн хими технологийн IV курсын оюутан Ц.Баасандулам
нар тус тус байр эзэллээ.
Хурлын бүх оролцогчиддоо сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе!
ХШУС-ийн ХИС-ын хамт олон
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа