2016 оны 4 сарын 29-нд ШУТИС-ийн БуХС дээр “Нийтийн удирдлага” /Төрийн захиргааны менежмент/ мэргэжлээр суралцаж буй их, дээд сургуулиудын оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал 4 дэх удаагаа уламжлал ёсоор зохион байгуулагдлаа. Тус хуралд ШУТИС, МУИС, БХИС, “Этүгэн” Их сургууль болон “Цэцээ гүн” менежментийн дээд сургуулийн оюутнууд оролцсон болно.
Нийт 27 илтгэл ирсэнээс II шатанд 12 илтгэл хэлэлцэгдэж 3-р байранд ШУТИС-ийн оюутан Э.Бүтэд-Эрдэнийн “Нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх нь” илтгэл, 2-р байранд МУИС-ийн оюутан Г.Цэлмүүний “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн хууль эрх зүйн ерөнхий орчинг Герман улстай харьцуулах нь” сэдэвт илтгэл, тэргүүн байранд ШУТИС-ийн оюутан Э.Номундарийн “Төрийн удирдлага дахь хариуцлага” сэдэвт илтгэл шалгарч шилжин явах цомын эзнээр тодорлоо.
Мөн хурлын үеээр “Нийтийн удирдлага” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын багш нарын дунд “Нийтийн удирдлагын тулгамдсан асуудлууд” сэдвээр хэлэлцүүлэг болов.
Мөн түүний дараагаар “Нийтийн удирдлага” мэргэжил сурталчилах өдөрлөг зохион. байгуулагдав.
Энэхүү цогц арга хэмжээ нь оюутнуудад мэргэжлийн итгэл үнэмшил олгох, мэргэжлээрээ бахархах сэтгэл төрүүлэх, онол практикийн мэдлэг хуваалцах зэрэг өндөр ач холбогдолтой байсан бөгөөд багш нарын хувьд хамтран ажиллах олон санал солилцсон нь үр дүнтэй байлаа.
БуХС НУ-ны салбар
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа